CM Category

Title: GATSBY UNDERCOVER

Country: Indonesia

Name: ISLAM LUTHFI SYAIFUL

Comment: Энд хүрэлцэн ирсэн сургуулийн багш, өнөөдөр дүр бүтээсэн хүмүүс бүдээрээ нийлээд, хамтран бүтээсэн энэ бүтээл маань ийм сайхан шагнал хүртэж чадсанд үнэхээр их талархаж байна. Та бүхэнд бүдээрэнд нь маш их баярлалаа!

ART Category

Title: Your 24H stylist

Country: Hong Kong

Name: LEUNG SZE YAN

Comment: Юуны өмнө энэ удаа ийм сайхан наадмыг зохион байгуулсан ноён Мандомд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Миний мэргэжил “Урлаг” биш боловч, цаашдаа энэ чиглэлийн салбарт ч хичээн ажиллах хүсэлтэй байна. Маш их баярлалаа.

DANCE Category

Country: Japan

Name: KUWAHARA TAKUMI

Comment: Зөвхөн бүжгийн ангилалд биш, бусад олон зохион бүтээлчдийн дундаас ийм гайхалтай шагнал хүртсэндээ их баяртай байна. Маш их баярлалаа.

MUSIC Category

Country: Japan

Name: SHIMONAGANE REN

Comment: Өнөөдөр би ялж чадсандаа үнэхээр их баяртай байна. “Human Beat Boxing” гэсэн төрлөөсөө даван, янз бүрийн хүмүүст хүргэж чадсандаа сэтгэл маш хангалуун байна. Та бүхэнд өнөөдөр маш их талархаж байна.

FASHION Category

Country: Japan

Name: SATO AYA

Comment: Баярлалаа. Маш их баяртай байна. Би Васэдагийн их сургуулийн, үнэ төлбөргүй загварын сонин гаргадаг ЭНЖИ гэдэг загварын группын гишүүн бөгөөд цаашдаа ч хийж байгаа зүйлдээ хичээж ажиллах болно.

SMART PHONE Category

Country: Japan

Name: TSUCHIYA HAZUMI

Comment: Маш их баяртай байна. Цаашдаа ч фото зургийнхаа талаар хичээн суралцах болно. Маш их баярлалаа.

HAIR STYLE Category

Country: Japan

Name: MATSUOKA RYO

Comment: Үнэхээр өөрийнхөө дуртай юмаар ингэж үр дүн гаргаж чадсандаа туйлын их аз жаргалтай байна. Мөн хүндэлж дээдэлж явдаг хүнээсээ сайхан үг сонсоод маш их баяртай байна. Ийм гайхамшигтай тайзыг бэлдэж өгсөн ноён Мандом, энд хүрэлцэн ирсэн эрхэм үзэгчид, намайг дэмжиж урам хайрласан хүмүүс, та бүхэнд маш их баярлалаа.