HOW TO ENTER

dance

Бүртгүүлэхэд дараах зүйлсийг шалгаарай.

1-р шат

Бүртгүүлэх журамтай танилцах

No.1Нас

Оюутан бол насны хязгаарлалт байхгүй.

(1) Камбож, Хятад, Хонконг, Энэтхэг, Индонези, Япон, Солонгос, Малайз, Монгол, Сингапур, Тайвань, Тайланд улсад харьяалагдах
(2) Одоогийн байдлаар дээрх 12 орон, бүс нутагт одоо амьдарч байгаа (гадаадад суралцаж буй Япон оюутнууд, түүнчлэн олон улсын оюутнууд оролцож болно. * Жич: Хэрэв та гадаадад суралцдаг Япон оюутан бол Япон орны оролцогчоор орно. Мөн багаар оролцож байгаа бол багийн төлөөлөгчийн орны харьяаллаар оролцоно.
(3) ахлах сургууль / мэргэжлийн сургууль / бага коллеж / их дээд сургууль / магистр сургуульд суралцдаг
Гэсэн хэдий ч, 20-оос доош насны хүмүүс 2019 оны 3-р сарын 2-ны өдөр "GATSBY CREATIVE AWARDS FINAL 13th" -д оролцож байгаа тохиолдолд эцэг эхээс зөвшөөрөл авах шаардлагатай. ※ 2018 оны 7-р сарын байдлаар 20-иос доош насных бол.

No.2Оролцох улс, бүс нутаг

Азийн 12 улс, бүс нутаг

Камбож, Хятад, Хонг Конг, Энэтхэг, Индонез, Япон, Солонгос, Малайз, Монгол, Сингапур, Тайвань, Тайланд

No.3Хүний тоо

1-3 хүний бүрэлдэхүүнтэй

Ганцаарчилсан эсвэл багийн бүрэлдэхүүнтэй оролцох боломжтой

No.4шагнал

・Шилдэг шагнал 200,000 иен
・Дэлхийн хамгийн том гудамжны бүжгийн фестивальд "DANCE ALIVE HERO'S FINAL" (2019 оны 4-р сард Япон улсад зохиогдсон)

A ХЭСЭГ (Япон, Солонгос), Б ХЭСЭГ (Хятад, Тайван, Хонг Конг, Монгол), C ХЭСЭГ (Энэтхэг, Тайланд, Камбож), D ХЭСЭГ (Малайз, Сингапур) хэсэг тус бүрээс нэг баг болон GATSBY SPECIAL PICK UP тусгай нэг баг зэрэг нийт ТАВАН баг шалгарч Gatsby Creative шагналт уралдааны FINAL-д оролцоно. 2019 оны 3-р сарын 2-ны өдөр таван багаас НЭГ баг шалгарч ШИЛДЭГ шагналыг авна.

No.5Анхаарах зүйлс

Хүчингүйд тооцуулахгүйн тулд дүрмийг сайтар ойлгоё.

Бүтээлд анхаарах зүйлс
  • Анхдагч болон нийтэд дэлгэгдээгүй бүтээл байх
  • 2 минут хүртэл
  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хөндөөгүй элементийг ашиглах
  • Хөрөг зургийн эрх, хувийн нууцыг зөрчихгүй байх
    Ялгаварлан гадуурхал зэрэг олон нийтийн үл таашаах агуулгагүй байх
2-р шат

Өөрийн ажлыг оруулна уу

No.6Үйлдвэрлэл

Бүтээлийн зүйл хийцгээе.

Сонирхолтой, хөгжилтэй, гайхалтай, техникийн ажил гээд янз бүрийн зүйлсийг элсүүлэх

No.7Бүртгүүлэх

Бүртгүүлэх аргыг шалгая.

※Төгсгөлийн хуудсыг бөглөнө үү.
※Киног буудах үед малгай өмссөн бол NG.

01

Гүйцэтгэлийн тэмдэглэ.

Бүжгийн гүйцэтгэлийг жүжигчилсэн видео бичлэгээс авна уу.
※ GATSBY-ээс зөвхөн дууны эх сурвалж байдлаар л үнэгүй хөгжмийн материалыг ашигла.
DOWNLOAD

02

Дууссан видеог YouTube болон SNS зэрэг дуртай медиа руу оруулна уу.

※ Хувийн тохиргоотой байж болохгүй.

03

Бүртгүүлэх формыг бөглөх

Маягт дээр байршуулсан Youtube эсвэл SNS-ыг оруулах замаар бөглөж оруулсан

04

Дүн мэдээлэхийг хүлээх

■ Анхдагч үнэлгээ:2018 оны 12-р сарын 10 (Даваа) - 2018 оны 12-р сарын 17-ны өдөр (Даваа)
НБДН газрыг сонгох

■Хоёрдогч шинжилгээ:2018 оны 12-р сарын 18 (Мягмар) - 2019 оны 1-р сарын 7 (Ням)
(1) Онлайн санал хураалтаар авсан "Саналын тоо"
(2) Ажлын албанаас өгөх "Ур чадварын оноо"
(3) GATSBY зүгээс өгөх ”Бүтээлч оноо”

(1) - (3) зүйл нь хамгийн ихдээ 30 оноо, Хамгийн өндөр оноо авсан тоглогч талбай бүрээс эцсийн тоглолтонд шилжиж байна.

2019 оны 3-р сарын 2 (Бямба)
""GATSBY CREATIVE AWARDS FINAL 13th""
Улс орон эсвэл бүс нутгийн төлөөлөгчид орж ирдэг

Бүртгүүлэх журам (Өргөдөл хүлээн авч дууслаа)

応募規約

«GATSBY CREATIVE AWARDS» (цаашид "энэ аян" гэх) нь Мандом ХК (цаашид "компани" гэх)-ийн зохион байгуулах тэмцээн юм.
Бүртгүүлсэн бүтээлийг Мандом компанийн цахим хуудас болон тус компанийн холбоотой бусад компанийн цахим хуудсанд байршуулах тохиолдол байхаас гадна, бүртгүүлсэн бүтээлийг ашиглах тохиолдол байхыг урьдчилан мэдэгдэж байна.

1.Бүртгүүлэгч бүртгүүлсэнээр тус бүртгэлийн нөхцлийг ойлгож, зөвшөөрсөнд тооцогдоно.
2.Оролцох бүтээлийн тухайд бүгд эх хувь байх ба заасан хугацаанд оруулсан, өөр төрлийн шалгаруулалтад оролцож байгаагүй бүтээл байх шаардлагатай.
3.Бүтээл нь шагналт байранд шалгарсан ч, нийтэд дэлгэгдсэн болон өөр тэмцээн уралдаанд оролцож байсан нь илэрсэн тохиолдолд шагналыг хүчингүйд тооцох болон мөнгөн шагналыг буцааж төлөхийг шаардах болно.
4.Бүртгүүлсэн бүтээлийн хэвлэх эрх, ашиглах эрх, зохиогчийн эрх (зохиогчийн эрхийн 21-р зүйлээс 28-р зүйлийн эрхийг оруулаад) Mandom ХК-д харьяалагдана.
5.Бүртгүүлсэн бүтээл ба бүртгүүлэх үед бичсэн зүйлүүд нь Mandom ХК-ийн home page болон мэдээлэл, GATSBY-ийн мэдээлэл, сурталчилгаа, борлуулалтын ажилд хэрэглэх материал болгоно.
6.Мэдээлэлд хуурамч зүйл илэрвэл бүртгэлийг хүчингүйд тооцно.
7.Шалгаруулалтанд явуулсан бүтээл болон явуулахдаа бөглөсөн зүйлийн тухайд гэвэл албан ёсны home page дээрээ тавих болно.
8.Шалгаруулалтанд явуулсан бүтээлийн тухайд гэвэл интернетээр нийтэд үзүүлэх ба төлбөргүй тараах , CD-ROM зэрэгт хувилан нийтэд тараахад хэрэглэх болно.
9.Оролцогч нь бүтээлээ бүртгүүлсний дараа бүтээлд хамаарах зохиогчийн эрхийг эдлэхгүй болно.
10.Бүртгүүлсэн бүтээлийн тухайд 3 дагч этгээдийн зохиогчийн эрх, оюуны өмчийн эрх, зургийн эрх, нууцлалын эрхэнд халдахгүй байх тал дээр сайтар анхаарна уу. Бүртгүүлэгч нь өөрөө 3 дагч этгээдийн зохиогчийн эрх, оюуны өмчийн эрх, зургийн эрх, нууцлалын эрхэнд халдаагүй гэдгээ батлан дааж, хэрвээ эрхэнд халдсан гэх гомдол гарсан тохиолдолд тэр бүх хариуцлагыг хүлээх болно. Mandаm ХКнь бүртгүүлсэн бүтээлтэй холбоотойгоор үүссэн эрхэнд халдсан гэх мэт нэхэмжлэлд ямар ч хариуцлага үүрэхгүй ба нөхөн төлбөр олгохгүй.
11.Тус компани нь шалгаруулалтанд явуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх, мэдээллийн хэрэгсэлд ашиглахын тухайд бол дураараа редакторлан компанийнхаа зар сурталчилгаа (зурагтын зар сурталчилгаа, радиогийн зар сурталчилгаа, хэвлэлийн зар сурталчилгаа, тус компани болон холбогдох компанийн home page,үйл ажиллагаа, борлуулалтын ажил болон бусад нийтийн үйл ажиллагааг хамруулан) зэрэгт зөвшөөрөл авалгүй хэрэглэх болно. Бас YouTube(www.youtube.com)、Facebook(www.facebook.com)болон бусад нийгмийн мэдээллийн сайтанд ч хэрэглэх болно.
12.Нийтийн журмыг зөрчсөн, нийгмийн зүй тогтлыг зөрчсөн бүтээл(хууль, засгийн газрын тушаал, тогтоол зэрэгт харшилсан агуулгатай, хувь хүн, байгууллагын нэр хүндийг гутаах агуулга, хувийн эрхэнд халдсан агуулгатай) бол шалгаруулалтаас хасагдана. Бас шалгаруулалт дууссаны дараа мэдэгдвэл шагналын хүчингүйд тооцно.
13.Тогтоосон хугацааг баримтлаагүй дүрс бичлэгийн бүтээл болон бүтээл хийхийн өмнөх зургууд, зохиолыг дангаар нь бүртгэхгүй болно.
14.Уг бүтээгдэхүүнийг хэрэглэх зориулалтаас гажсан агуулгатай бол шалгаруулалтаас хасагдана.
Зориулалтын бусаар ашигласан болон тухайн компани нь тохиромжгүй гэж дүгнэсэн тохиолдолд бүтээлийг Youtube SNS-ээс устгахыг шаардах бөгөөд тэр тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг хүсье.
Эхний шатанд тэнцсэн тохиолдолд бүтээлийн талаарх мэдээллийг авна. Заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд шалгаруулалтын дүнг хүчингүй болгоно. Мөн бүтээлийн өгөгдлийг буцааж олгохгүй болохыг анхаарна уу.
17.Бүртгүүлэх бүтээлийг буцаахгүй учир зөв ойлгоно уу. Хамгийн сүүлчийн шалгаруулалт дууссаны дараа хувийн мэдээллийг хамгаалахад хамгийн зохистой аргаар бүртгүүлсэн бүтээл болон холбогдох материалыг устгана.
18.Тус компани болон уралдааныг явуулж байгаа газар нь шалгаруулалтанд явуулсан бүтээл дүрэм зөрчиж байгаа тохиолдолд, мөн шалгаруулагч талаас тус бүтээлийн агуулгыг шалгасны үндсэн дээр агуулга нь таарахгүй гэж дүгнэснээр , оролцогч талд мэдэгдэл явуулахгүйгээр барахгүй тус уралдааны сайт, тус компани болон холбогдох компанийн вэб сайтаас хасах бүрэн эрхтэй болно.
19.Бүртгүүлсэн бүтээлийг хийхэд зарцуулсан зардал болон бүртгүүлэхэд зарцуулсан зардлыг оролцогч өөрөө хариуцна.
20.Шалгаруулалтын явцын талаар тайлбар хийхгүйг зөв ойлгоно уу.
21.Хариуцаж байгаа газраас мэйл зэрэг холбоо барьсан тохиолдолд шуурхай хариу холбоо барихыг хүсье. Тогтоосон хугацаанд холбоо барихгүй бол шалгаруулалтаас хасагдах болно гэдгийг зөв ойлгоорой.
22.Асуулт шаардлага гарах, холбоо барих бол "Холбоо барих"- аар холбогдоно уу. Шалгаруулалтын шударга байдлыг хангах үүднээс утсаар холбогдохгүйг зөв ойлгоно уу. Хамгийн олон асуудаг зүйлийг тус home page-ийн "Хамгийн олон асуудаг асуулт" булан тавьсан байгаа учир лавлаж харна уу.
23.Оролцогч нь мэдээллээ алдах, нууц үгийг хулгайгаар авах зэргээр тус үйл ажиллагааны сайт, мөн тус компанийн server- т шууд холбогдож, компьютерийн систем/ network -д хулгайгаар холбогдохгүй байхыг зөвлөе.
24.Бүртгэлийн журам нь 2018 оны 7 сарын 2-ний өдөр (Даваа) -ийн байдлынх бөгөөд, урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх тохиолдол байх тул цахим хуудсыг хугацаа харгалзалгүй шалгаж байхыг анхааруулж байна.