応募規約
«GATSBY CREATIVE AWARDS» (цаашид "энэ аян" гэх) нь Мандом ХК (цаашид "компани" гэх)-ийн зохион байгуулах тэмцээн юм.
Бүртгүүлсэн бүтээлийг Мандом компанийн цахим хуудас болон тус компанийн холбоотой бусад компанийн цахим хуудсанд байршуулах тохиолдол байхаас гадна, бүртгүүлсэн бүтээлийг ашиглах тохиолдол байхыг урьдчилан мэдэгдэж байна.
1.Бүртгүүлэгч бүртгүүлсэнээр тус бүртгэлийн нөхцлийг ойлгож, зөвшөөрсөнд тооцогдоно.
2.Оролцох бүтээлийн тухайд бүгд эх хувь байх ба заасан хугацаанд оруулсан, өөр төрлийн шалгаруулалтад оролцож байгаагүй бүтээл байх шаардлагатай.
3.Бүтээл нь шагналт байранд шалгарсан ч, нийтэд дэлгэгдсэн болон өөр тэмцээн уралдаанд оролцож байсан нь илэрсэн тохиолдолд шагналыг хүчингүйд тооцох болон мөнгөн шагналыг буцааж төлөхийг шаардах болно.
4.Бүртгүүлсэн бүтээлийн хэвлэх эрх, ашиглах эрх, зохиогчийн эрх (зохиогчийн эрхийн 21-р зүйлээс 28-р зүйлийн эрхийг оруулаад) Mandom ХК-д харьяалагдана.
5.Бүртгүүлсэн бүтээл ба бүртгүүлэх үед бичсэн зүйлүүд нь Mandom ХК-ийн home page болон мэдээлэл, GATSBY-ийн мэдээлэл, сурталчилгаа, борлуулалтын ажилд хэрэглэх материал болгоно.
6.Мэдээлэлд хуурамч зүйл илэрвэл бүртгэлийг хүчингүйд тооцно.
7.Шалгаруулалтанд явуулсан бүтээл болон явуулахдаа бөглөсөн зүйлийн тухайд гэвэл албан ёсны home page дээрээ тавих болно.
8.Шалгаруулалтанд явуулсан бүтээлийн тухайд гэвэл интернетээр нийтэд үзүүлэх ба төлбөргүй тараах , CD-ROM зэрэгт хувилан нийтэд тараахад хэрэглэх болно.
9.Оролцогч нь бүтээлээ бүртгүүлсний дараа бүтээлд хамаарах зохиогчийн эрхийг эдлэхгүй болно.
10.Бүртгүүлсэн бүтээлийн тухайд 3 дагч этгээдийн зохиогчийн эрх, оюуны өмчийн эрх, зургийн эрх, нууцлалын эрхэнд халдахгүй байх тал дээр сайтар анхаарна уу. Бүртгүүлэгч нь өөрөө 3 дагч этгээдийн зохиогчийн эрх, оюуны өмчийн эрх, зургийн эрх, нууцлалын эрхэнд халдаагүй гэдгээ батлан дааж, хэрвээ эрхэнд халдсан гэх гомдол гарсан тохиолдолд тэр бүх хариуцлагыг хүлээх болно. Mandаm ХКнь бүртгүүлсэн бүтээлтэй холбоотойгоор үүссэн эрхэнд халдсан гэх мэт нэхэмжлэлд ямар ч хариуцлага үүрэхгүй ба нөхөн төлбөр олгохгүй.
11.Тус компани нь шалгаруулалтанд явуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх, мэдээллийн хэрэгсэлд ашиглахын тухайд бол дураараа редакторлан компанийнхаа зар сурталчилгаа (зурагтын зар сурталчилгаа, радиогийн зар сурталчилгаа, хэвлэлийн зар сурталчилгаа, тус компани болон холбогдох компанийн home page,үйл ажиллагаа, борлуулалтын ажил болон бусад нийтийн үйл ажиллагааг хамруулан) зэрэгт зөвшөөрөл авалгүй хэрэглэх болно. Бас YouTube(www.youtube.com)、Facebook(www.facebook.com)болон бусад нийгмийн мэдээллийн сайтанд ч хэрэглэх болно.
12.Нийтийн журмыг зөрчсөн, нийгмийн зүй тогтлыг зөрчсөн бүтээл(хууль, засгийн газрын тушаал, тогтоол зэрэгт харшилсан агуулгатай, хувь хүн, байгууллагын нэр хүндийг гутаах агуулга, хувийн эрхэнд халдсан агуулгатай) бол шалгаруулалтаас хасагдана. Бас шалгаруулалт дууссаны дараа мэдэгдвэл шагналын хүчингүйд тооцно.
13.Тогтоосон хугацааг баримтлаагүй дүрс бичлэгийн бүтээл болон бүтээл хийхийн өмнөх зургууд, зохиолыг дангаар нь бүртгэхгүй болно.
14.Уг бүтээгдэхүүнийг хэрэглэх зориулалтаас гажсан агуулгатай бол шалгаруулалтаас хасагдана.
Зориулалтын бусаар ашигласан болон тухайн компани нь тохиромжгүй гэж дүгнэсэн тохиолдолд бүтээлийг Youtube SNS-ээс устгахыг шаардах бөгөөд тэр тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг хүсье.
Эхний шатанд тэнцсэн тохиолдолд бүтээлийн талаарх мэдээллийг авна. Заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд шалгаруулалтын дүнг хүчингүй болгоно. Мөн бүтээлийн өгөгдлийг буцааж олгохгүй болохыг анхаарна уу.
17.Бүртгүүлэх бүтээлийг буцаахгүй учир зөв ойлгоно уу. Хамгийн сүүлчийн шалгаруулалт дууссаны дараа хувийн мэдээллийг хамгаалахад хамгийн зохистой аргаар бүртгүүлсэн бүтээл болон холбогдох материалыг устгана.
18.Тус компани болон уралдааныг явуулж байгаа газар нь шалгаруулалтанд явуулсан бүтээл дүрэм зөрчиж байгаа тохиолдолд, мөн шалгаруулагч талаас тус бүтээлийн агуулгыг шалгасны үндсэн дээр агуулга нь таарахгүй гэж дүгнэснээр , оролцогч талд мэдэгдэл явуулахгүйгээр барахгүй тус уралдааны сайт, тус компани болон холбогдох компанийн вэб сайтаас хасах бүрэн эрхтэй болно.
19.Бүртгүүлсэн бүтээлийг хийхэд зарцуулсан зардал болон бүртгүүлэхэд зарцуулсан зардлыг оролцогч өөрөө хариуцна.
20.Шалгаруулалтын явцын талаар тайлбар хийхгүйг зөв ойлгоно уу.
21.Хариуцаж байгаа газраас мэйл зэрэг холбоо барьсан тохиолдолд шуурхай хариу холбоо барихыг хүсье. Тогтоосон хугацаанд холбоо барихгүй бол шалгаруулалтаас хасагдах болно гэдгийг зөв ойлгоорой.
22.Асуулт шаардлага гарах, холбоо барих бол "Холбоо барих"- аар холбогдоно уу. Шалгаруулалтын шударга байдлыг хангах үүднээс утсаар холбогдохгүйг зөв ойлгоно уу. Хамгийн олон асуудаг зүйлийг тус home page-ийн "Хамгийн олон асуудаг асуулт" булан тавьсан байгаа учир лавлаж харна уу.
23.Оролцогч нь мэдээллээ алдах, нууц үгийг хулгайгаар авах зэргээр тус үйл ажиллагааны сайт, мөн тус компанийн server- т шууд холбогдож, компьютерийн систем/ network -д хулгайгаар холбогдохгүй байхыг зөвлөе.
24.Бүртгэлийн журам нь 2018 оны 7 сарын 2-ний өдөр (Даваа) -ийн байдлынх бөгөөд, урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх тохиолдол байх тул цахим хуудсыг хугацаа харгалзалгүй шалгаж байхыг анхааруулж байна.